|


--Шинэ Барга Баруун хошууны хэрлэн сумын малчин Дугарбаатарын тэргүүний үйл ажиллагааг тэмдэглэв
Хятад Монголын нөхөрлөлд Хэнтий Хөлөнийг хайраар холбож, монгол угсаатныхаа умдын рашаан нь болж баргын талд угалзлан урсаа ухаант гүнжийн Хэрлэн гол нь Хөлөн буйрын Шинэ Барга Баруун хошууны нутаг дэвсгэрт алсаас ирэх зочиддоон мөнхийг хадаг барин мяралзааг та бүхэн сонсож, харсан биздээ!
Энд би та бүхэндээ Хэрлэн голыг уяангалах гэж байгаа биш ээ. Харин түүнийхээ дэнжинд үеийн үед нүүдэллэн амьдарч ирсэн, эрэг дагуу голын бургас зайлж амь ахуйгаан хамгаалж яваа жирийн нэгэн малчны өнгө гэрэлт үйл ажиллагаагын тухай хэсэг бусаг ярихыг хичээн санаж байна.
Тэр бол даруй Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын Хөх өндөр гацааны уулын намын хорооны дарга, Хэрлэн голын эрэг дагуу голын бургасыг хориод жил хамгаалан ургуулж байгаа 78 настай малчин Дугарбаатар настан болно.
5-р сарын 23 өдөр Дугарбаатар настны тэргүүний үйл ажиллагааг хэзээний сонсоод сая сурвалжлах завшаан олсондоо бөөн баяртай хүрч очиход настан гуай хөх тэрлэгээ өмсөж, энгэр дүүрэн гавъяан тэмдэг зүүж, тэгтэй сайхан монгол гэртээ цээж тэнүүнэ сууж, Өвөрмонголын монгол одон телевзээн бахтайхан сонирхож байгаагын хархад амьдарлынхан баяр баясгалан, ирээдүйдээ итгэл дүүрэн байгаа нь нүүр дүүрэн инээмсэглэлд нь илэрхий байлаа.
Ная хүрсэн ч намдаа зүтгэнэ
Сурвалжлагч : Настан та сайн байна уу? Сайн зусаж байна уу?
Дугарбаатар настан: Сайн та нар замдаа сайн явж ирвүү?
Сурвалжлагч : Айлын аавын суулгасан голын бургаснуудыг сая бид нар харсан их сайхан ургаж байна лээ. Настан та яагаад голын эрэг дагуу бургас суулгах болсон бэ? Энэ тухайгаа яриад өгөхгүй юу?
Дугарбаатар настан: За!яримаар юу байна даа. Нутгаан түшиж малжиж амьдарч байгаа юм чинь, бэлчээрээ ногооруулан хамгаалах нь бүр л малчид бидний үүрэг хариуцлага болно. Миний бодлоор нутаг усаа хамгаалах нь хувь биеэн хамгаалж байгаатай адилхан, хэрэв манай тал нутаг тачирдаж, өвс ургамал муутвал, малчин хаана малаа бэлчээрлүүлэх бол? Манайхан хаанаас ийм олон мал унаатай болж чадах бол? Хэрлэн голын эргэ дагуу голын бургас хамгаалан суулгасан нь 1984 оны хавар гол дагуу хонь хариулж явахдаа голын эрэг дагуу бургас тохой хэртэй ургаж, заримыг нь мал идэж хугарсныг хараад үүнийг хамгаалахгүй бол болохгүй, сүүлээр гол дагуу мал бэлчээрлэж болохгүй бургас хугарч дууслаа.Бид нар хамгаалахгүй бол болохгүй нь гэж гэрийнхэндээ дахин дахин сануулж байлаа.
Сурвалжлагч : тэр үед та гацааныхаа малчиддаа ухуулж амь ахуй орчин тойрноо хамгаалах ажил хийж байсан уу?
Дугарбаатар настан: тэр нь яриангүй гэтэл эхлэнгүүтээ зарим нь миний үзэлтийг ойлгохгүй байсан. Зарим нь бас шал дэмий юм хийх гээд гэж муухан үг сонсгож байсан. Би бол эсэргүүцэлд зориг мухаагүй, өөрийн үзэлтээ баримтлан чадахын хирээр малчдаа зохион байгуулж, голын эрэг дагуу ургасан бургасыг хамгаалж, баргын байгалилаг тал нутгаа хамгаалах ажиллагаад оролцуулж байсан сүүлээр нь би хувиараа зохих хэмжээний бэл хөрөнгө оруулж голын эрэгдэх бургасыг тойруулан төмөр тор татаж хамгаалснаас бургасын ургалт хурдан болж өтгөрөн ургаж эхэлсэн үүнийг харсан бүгд баярлаж, надтай хамт хийх хүний тоо ч нэмэгдэв.
Сурвалжлагч : Та энэ ажлаа хэзээнээс эхэлж хийсэн бэ?
Дугарбаатар настан: Манай Баруун хошууны хөрс шоройнд хужрын агуулагдагч нь их учраас ихэнхи хэсэг газраар модны төрөл зүйл ургах бололцоо тун бага тул манай энэдэх малчид ердөө мод суулгадаггүй, гэтэл би энд бургас ургаж байгааг хараад хэрвээ суулгавал лав урган гэж туршин суулгасан юм. Сүүлдээ хавар болонгуут манай гэрийнхэн бүгдээрээ хамтдаа бургас суулгах ажилд оролцдог болсон. Одоо нэгэнтээ арваад жилийн нүүрийг үзэж байна. Орчмын хэдэн жилд айл саахалтынхан манай зайлсан голын бургасын ургалт тун сайхан байгааг хараад бас суулгаж байна лээ. Хэрэв бололцоотой нам засагтай харилцаж байгаад дараа жилээс эхэлж хавар болгон нутаг усныхаа малчдаа зохион байгуулж байгаад голын хөвөөгөөр бургас суулгаж барга нутгынхаа амь ахуйг хамгаалах ажилд өчүүхэн гэсэн ч хувь нэмэр үзүүлэн гэж бодож байна.
Малчиддаан итгэлтэй дарга майхандаа хариуцлагатай эзэгтэй
Сурвалжлагч : Настан та гацааныхаа удирдлагын ажлаа хийж байсан үеэ эргэцүүлэн ярих болвуу?
Дугарбаатар настан: 1964-1988 оны хооронд гацааны дарга, гацааны намын даргын ажлын алба хааж байсан тэр үед малчдаа дагуулж шинжлэх ухаанчаар мал малжих замаар замнаж, малчиддаа эрт нэг өдөр чинээлэг амьдралыг эдлүүлхээр чармайн ажиллаж байсан. Үүнд бас тал нутгийн амь ахуйгаа хамгаалах ажлыг ухуулан хийснээс өнөөдрийн амжилтыг олж авчирсан юм.
Сурвалжлагч : Настан та гацааны даргын албан хаагч байхдаа албан ажил яаруу байх нь яриангүй , гэтэл тийм яаруу байхдаа хэрхэн ар гэр ба албан ажлаа хамт нь тохилог сайхан авч явж чадсан бэ?
Дугарбаатар настан: Тохилог сайхан авч явсан гэж яривал бас дэндүү шиг, гэтэл би тэр үед гэр ажил хоёрыг алийг нь ч гомдоохгүй хичээн ажиллаж байсан нь үнэнтэй, олонхи хүмүүсийн хэлснээр албан ажлын төлөө ар гэрээн ардаан хаясан гэдгийг би зөв бус гэж үздэг. Нэг хүн хэрвээ ар гэрээ бас авч явж чадахгүй бол албан ажлаа яаж хариуцаж чадах билээ. Нэг гэр бүлээ сайн авч явж чадахгүй бол нэг гацааны ажлыг яаж хийх бэ? Иймээс би аль чадахын хирээрээ адилхан хариуцаж байлаа. Одоо манай гацаа өдрөөс өдөр чинээлэгжиж, миний амьдрал хэдхэн малтай байснаасаа одоо хориод тэмээ, далаад үхэр, наяад адуу, мянга орчим хоньтой тансаг баян таван хошуу малтай, мордохоос сайн морьтой, жолоодхоос хөнгөн машинтай айл болж чинээлэгжсэн байна. Миний хүү гацааны намын үүрийн дарга. Энэ нь хуучных шиг аавынхаа албан ажлыг залгамжилсан биш. Гэхдээ аавынхаа барга нутгийн байгаль талынхаа амь ахуйг хамгаалхаар малчин түмнээн зохион байгуулж голын эрэгт бургас суулгах ажлыг залгамжлаж улам урагштай хийнэ гэдэгт итгэж байна гээд дэргэдээ зогсож байгаа Тэмцэлтү хүүгээ хараад настан нүүр дүүрэн итгэлээр инээмсэглэж яриж байлаа.
Сурвалжлагч : За настан таны зөв санаа тань сайн ерөөлийн зөгнөлт сэтгэлийн хариуг хүртэх болтугай.
Дугарбаатар настан: баяраллаа.
|