Нүүр | Өвөрмонголын танилцуулга | Хөлөнбуйрын танилцуулга | Шинэ барга баруун хошууны танилцуулга | Эдийн засаг
Соёл боловсрол | Эрүүл мэнд | Хүмүүс | Аялал жуулчлал | Амтат зууш | Хятад хэл суръя

 中文版 | Кирилл үсэг  Цаг агаарын мэдээ  
Малчдын сайн дагуулагч Мажигсүрэн дарга
操作员:   来源:押   点击:131   时间:2009-5-28   编辑:abc2009
 
 

       Жирийн нэгэн ажилчин ер бусын зүтгэл гаргасан хүний нэг бол Мажигсүрэн болно гэж би боддог. 

       Цагаан сарын үед Шинэ Барга Баруун хошуунд их зуд болж, малчдын аж амьдралыг ихээр нөлөөлсөн юм. Ойрчмын хэдэн өдөр би тус хошууны гамшгийг сэргийлж гамшгаас аврах газрын дарга ажилчидтай хамт Богд уул гацаанд хүрээд, айлын гадна боолттой өвс буулгаж, хөлсөндөө дэвтэн байсан дөчөөд насны малчинтай уулзав. Амар мэндийн асуухын хамт энэ хүн тус гацааны намын үүрийн дарга Мажигсүрэн болхыг мэдсэн юм. Богд уул гацаа бол мал малжиж байгаа гацаа билээ. Малчдын танилт дутмаг, байгалийн ган гачгаас болж, ойрчмын жил нутаг бэлчээр тачирдан муутаж байхыг Мажигсүрэн харж тэсэлгүй хэрхэн байгалийн гамшгийг даван гарах талаар малчдаан ухуулан дайчилж чармайсан боловч түүнийг ойлгон дэмжсэн хүн тун цөөхөн байлаа. Тэр арга бус өөртөөн 600 му бэлчээрээ битүүмжлэн хүрээлж, 200 к.метрийн дулаан пин саравч байгуулан, Шилийн-голоос сайн үйлдрийн мал оруулан, мал сүргийнхээ чанрыг дээшлүүлснээс нэг л жилийн хооронд мал сүргийнхэн чанар сайжирч, төлөөн 100%-аар онд оруулав. Энэ үед түүний дайчлалтыг эсэргүүцэж байсан хүмүүс “ За, байз, дарга минь......” гээд түүнийг эрэн, арга туршилаг заалгах нь олшров. Одоо тус гацаа нийт 56 дулаан пин саравч, 70 суурь өвсөн хүрээ, 50 машинт худаг, 22 жижиг машин, 45 трактортай болж, охорхон хоёр жилийн дотор гацаандаа 600 шилдэг үйлдрийн мал оруулж, хол ойрдоо баян гацаа болжээ.

       Мажигсүрэн дарга соёл сурган хүмүүжлийг чухалчилан шинэ хичээлийн жил эхлэхэд намын гишүүнээ зохион байгуулж, ядуу сурагчдад тэтгэмж өгдөг гэнэ. Ингэж тэр Тулга, Өнөрцэцэг зэрэг ядуу айлын хүүхдийг сургууль соёлын мөр хөөлгөв. Мажигсүрэн цүнхээ үүрэн сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг харан ядуу амьдралын дундах сургууль соёлын танхимд хүрч чадаагүй бага насаа бодож, “ Ямар байсан ч хүүхдүүдийг сургууль соёлын мөрийг хөөлгөнө..... одоо чинь ийм сайн цаг....”гэж баярлаж суудаг байлаа.

      Одоо Богд уул гацааны малчин ард Мажигсүрэн даргаа даган ядуу нэрээн таяагдаж, баян чинээлэг гацааны эгнээнд жагсан, “ Дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй” –ээр ирээдүйдээ итгэл дүүрэн урагшилцгаана.

 

 

 

 

 

呼伦贝尔市新巴尔虎右旗宣传部 版权所有 网络技术支持:大庆Acai
办公电话:0470-6401135 电子信箱:xyqxcw@163.com