| |

Нодинон арван сард барга нутгийн сүсэг, малчин түмний шүтээнэ болох Богд уулын энгэрдэх Мэнэнгийн уудам тал нутагт амгалан сууришаа Буйр сумаар сурвалжилхаар очсон юм.
Сумын нарийн бичгийн танилцуулгаар тансаг намаржаатай нэгэн баян малчин айлын өмнө хүрч ирэв. Монгол гэрт нь орход арваад насны хэдэн охид даалгавараа хийгээд яралдацгаана. Бид нарыг орход нэг нь:” Сайн уу?” гэж ёсорхогоор мэндчилээд сүүтэй цай аягалж өгөв. Удалгүй гадаа жижиг машины сигнал дуугархад бага охин нь” АА,.. аа эмэг минь хүрээд ирсэн “ гэж баярлан гүйж гарав. Бид ч араас нь гархад 60 гаруй насны хөгшин гартаа олон ууттай юм дүүжилж, гар утсаа барин ярьсаар хөх өнгийн “ Жили” машинаасаа гарч ирэв. Энэ хүн бол энэ айлын эзэгтэй Дулаанжав гуай болно. Хөгшин хонио харах зуураа сум орж, амралтаараа гэртээ хариж ирсэн хэдэн омбол охиндоо чихэр боорцог аваад ирж байгаа нь энэ гэнээ.
Дулаанжав гуай энэ жил 62 настай хөгшин нь өвчний улмаас эрт нас баржээ. Тэр үед Дулаанжав хөгшин бүсгүй хүний нөмжиг зөөлөн мөр, шандас хатуу зоригоор дөрвөн хүүхдийнхээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж, өөр өөрийнхөн амьдралын замыг нь олж өгч, хүүхдийнхээ сайныг нь харж, хүний амьдралын жаргалыг эдлэж байв. Гэвч гай газар доороос гэдэгчлэн хөгшин хэдхэн жилийн жаргалыг эдэллээ. Өөлөө хүү болон отгон хүү нь хойно хойноос нь гэнэтийн эндэл хүнд өвчнөөр хүний ертөнцөөс салжээ. Үүнд хатуу сэтгэлт хоёр бэр нь амьдралын хүнд дараасаас зайлан зүрх махны тасархай болсон энхрий үрээ эмэг ээжид нь хаяад явснаас Дулаанжав хөгшин дөрвөн омболоо өсгөн сургууль соёлын мөр хөөлгөх хүнд үүрэгтэй болсон байна. Тухайн үед хамаг бага омбол нь сая 5 настай байлаа. Хөгшин омбол охиноо өрөөлийн үртэй адилаар эрүүл чийрэг, ухаан саруул , соёл мэдлэгтэй болгон өсгөхийн төлөө олон өдөр хоног хал үзэж халуун чулуу долоож явсан байв. Одоо их омбол охин нь өндөр зэргийн дунд сургуульд сурч, бусад нь анх зэргийн дунд сургуульд сурч байна. Тэгэхдээ “ Омболууд нь бүр өөр өөрийнхөө ангидаа ориолж байна “ гэж хөгшин хамаг бага омболынхоо толгойг илбэн нүдэндээ нулимстай яриж байлаа.
Дулаанжав хөгшин олон удаа амьдралын хүчир бэрхэд нухуулж байсан ч, нам засаг, хөрш зэргэлдээ, төрөл садангаасаа гар сунган дэмжлэг гуйхыг ер бодолхийлж байгаагүй. Харин ажилч хоёр гартаа түшиглэн, шинжлэх ухаанчаар мал маллаж, хорин хэдэн жилийн өмнө хэдэн арван хоньтой байснаасаа мянга гаруй хоньтой баян малчин болсон байна. Хөгшин нас өндөр болж мотоциклоор нааш цааш явхад хэцүү болсон учраас уржнан жил хэдэн малаа худалдаж “Жили” машин аваад гэр зуураа хэрэглэж байна.
|