|


Амьдралд хэрэглэж байгаа зүйлээс хог гардгыг үйлдвэрлэлд дахин оруулж ашиглаж болох болсноос хог дээрхи хэрэггүй болсон сав, кардон ....зэрэг нь мөнгө төгрөг олж болох болсноос амьдрал ядуу хүмүүсийн амьдралын золгуур болж олон хүмүүс хог дээрээс түүсэн зүйлээрээ мөнгө олох болов. Шиьүй Жие Зи гэдэг жирийн нэгэн бүсгүй хог дээрээс түүсэн зүйлээрээ мөнгө олж 4 хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж, зон олныхоо анхаарлыг татав.
Шиьүй Жие Зи энэ жил 47 настай Шинэ Барга Баруун хошууны Алтан-эмээл балгасны Буйр нийгэм тойрогт амьдардаг. Арван хэдэн жилийн өмнө хань нөхөр нь зол бусаар эндэл гарч авгай хүүхдээ орхин хүний ертөнцөөс үүрд хагацаж, амьдарлын их дараа Шиьүй Жие Зигийн мөрөн дээр нүсэр уналаа. Тэрхи эмгэнэл гашуудалтай, хүчир бэрхшээлтэй цаг мөчид аман дээрхи сүүгээ арилгаж чадаагүй дөрвөн үрээ хараад ээж хүний аугаа их хайр энэрлээр амьдралаа тулж авсан юм. Тэр өдөр бүр үүрийн гэгээтэй уралдан гурван дугуйтай тэргээ түлхэн гудамжаар хог түүж, шингэх нартай уралдаж ногооны зах дээрээс хаяагдсан ногоо түүж, ялган угааж цэвэрлээд өдрийн хоолоо аргацаана. Бусдын өгсөн хуучин хувцсыг нөхөж, угаагаад томоос нь багад нь хүртэл дамжуулан өмсгөн олсон мөнгөө аривлан. Эднийд цорын ганц цахилгаан хэрэгсэлтэй. Тэр нь хөрш айлынхан өгсөн будаггүй 12 имжийн муухан гардаг телевизортой. Ханзан дээр нь байгаа хоёр модон авдар бол Шиьүй Жие Зигийн айл болход авчирсан эд хогшил нь юм.
Он жилийн өнгөрхийг дагалдан Шиьүй Жие Зигийн дөрвөн хүү том болж, сургууль соёлын мөрийг хөөж эхэллээ. Шиьүй Жие Зигийн мөрөн дээрхи дараас улам хүндрэв. Гэвч тэр зориг мухаж зовж цөхөрсөнгүй. Хүүхдүүдээ харах тусмаа эрч хүч нь хөвчлөгдөж, хатуучилтай хөдөлмөрлөж байв. Тэр ядарч зүдрэн өвчин эмгэгт нэрвэгдсэн боловч хөмхий зуун тэсвэрлэж, харин хүүхдүүд нь эрүүл чийрэг, эрүүл саруул өсөж байгаа бол түүний тайвшрал байлаа. Нэг өдөр ууган хүү Цолмон нь нүд дүүрэн нулимстай гэртээн ирээд ээжийгээ хараад эгшиж мэгштэл уйлан “ Ээжээ би сургуульд явахгүй ээжээ туслаж хог түүж, дүү нараа их сургуульд суралцуулан “ гэлээ. Цолмон ангийнхаа хэдэн дүрсгүй хүүхдүүдэд “ Зэрлэг хүүхэд хогын саваас олж авсан хүүхэд “ гэж доромжлогдсон гэнээ. Шиьүй Жие Зи хүүгийнхээ нулимсыг арчихын дагуу :” Ээж нь хог түүснээс биш хүний юмыг булааж, дээрэмдэж, хулгайлаагүй. Юунаас нь ичих юм. Ээж нь багадаа сургуульд сууж бичиг сураагүй. Хог түүж та дөрвөө тэжээхээс өөр яах билээ. Та дөрөв яасан ч ээжийнхээ замаар явж болохгүй шүү. Та нар улам илүү доромжлуулах болно шүү.” гэж сургав.
Шиьүй Жие Зигийн хүүхдүүд хичээлээ тарангуут хурдан гэртээ ирж ээждээ туслах гэж гэрийн даалгавараа хурдан хийж, мөн ч хагас бүтэн сайнд болон өвөл зуныхаа амралтаар ээжээн туслан хог түүдэг болов. 2002 онд нам засгаас эдний амьдралын ядуу зүдүүг мэдэж, Алтан-эмээлийн хамаг түрүүний эмзэг бүлгийн тэтгэмжид оруулж өгөв. Шиьүй Жие Зи тэтгэмжийн анхны мөнгөө гардахдаа нүд дүүрэн нулимстай “Миний хүүхдүүд одоо нэг гэдэс цатгалан сургуульдаа явах боллоо.” гэж яриж байв.
Чармайлга хүнийг гомдоохгүй гэдэг Шиьүй Жие Зигийн арван хэдэн жилийн хатуу бэрх амьдралын өмнө сөхрөлгүй зүтгэж ирсэн энэхи зүтгэлийг хүүхдүүд нь хөсөрдүүлсэнгүй. 2004 онд ууган хүү Цолмон нь шилдэг дүнгээр Хөлөнбуйрын их сургуульд шалган оров. Нодинон хоёрдугаар хүү Од нь ч хүссэн сургуульдаа шалган оржээ. Бага хоёр хүү нь онц сурлагатай дунд сургуульд сурч байна. “ Эхийн санаа үрд үрийн санаа ууланд” энэхи жирийн боловч аугаа их эх зуны шатам халуун, өвлийн хахир хүйтнийг хайхралгүй дөрвөн хүүхдээн өсгөж улс арддаа хэрэгцээтэй чадвартан болгохын төлөө мөн л хог түүж явсаар....
|