Нүүр | Өвөрмонголын танилцуулга | Хөлөнбуйрын танилцуулга | Шинэ барга баруун хошууны танилцуулга | Эдийн засаг
Соёл боловсрол | Эрүүл мэнд | Хүмүүс | Аялал жуулчлал | Амтат зууш | Хятад хэл суръя

 中文版 | Кирилл үсэг  Цаг агаарын мэдээ  
Уртын дууны Лхасүрэн
操作员:   来源:押   点击:154   时间:2009-3-20   编辑:abc2009
 
 

 

      Лхасүрэн гуайг сурвалжилхаар очсон өдөр хүйтэн байлаа. Гэрийнхэн гадаа үүднийхэн хонхыг цохиод дээш гархад гэрийнхээ үүдээн онгойлгоод хүлээж байв. Тун халамсаг зантай эзэн, Чингисийн хүрэг, эмээл, морин хуур.......ёстой л монгол айл.
       Намайг очоод удаагүй байхад Бээжинд ажиллаж байсан хэдэн монгол залуучууд ирээд нутагдаа хариж цагаалах гэж байгаа учраас уулзаад явъя гэсэн юм гээд Лхасүрэн гуайтай монголоор хүүрнэж зургаа авхуулцгаав.
       Лхасүрэнгийнд хоёрдох удаа очиход гэрийн эзэгтэй Зев Бинь Жиан байв. Тухлан суутал надад сүүтэй цай аягалж өгөв. Гэрийн эзэн эзэгтэй хоёр монголоор ярьж байхыг нь сонсоод Зев Бинь Жиан эзэгтэйг монгол хүн биш гэхэд итгэхийн аргагүй. Үнэндээ тэр бол Зүн Вэн Лайгийн дүү Зү Вэн Шеүгийн охин юм. Түүнд өчүүхэнч ихэмсэг ямба гэж үгүй, хөнгөмсөг боргожуун айл нь надыг аргагүй ихээр бишрүүлсэн юм.Бихуучин зургуудыг нь хэрэглэх санаатай татан авъя гэхэд хуучин зургыг засаж хэрэглэж болох юм чинь аваач гээд харамлалгүй зээлж өгөв. День Инь Цаотай хамт авхуулсан зураг нь олдхоон больсон тул дискийн гаргаж өглөө. Намайг итгэж дэмжиж тусалсан ийм сайхан сэтгэл нь нэг л дулаан санагдлаа.
       1979 онд Лхасүрэн Жеү Финь Жиян хоёр гэрлэсэн гэнэ. Хурим дээр нь День Инь Цао: “ Ажил үйлсэд нь амжилт амраг сэтгэлд нь улам бат бол” хэмээн ерөөж байсан юм гэлээ. Одоо Лхасүрэнгийн ажил үйлсийн амжилт амьдрал жаргал нь День Инь Цаогийн ерөөл билгийн шингэлт болсон гэв. 
       Лхасүрэн бол шинэ Хятад улс байгуулагдсны дараа хүмүүжил хүртсэн мэргэжлийн дуучин. Шинэ Хятад улсын урлагийн ачаар Лхасүрэн 13 насандаа Улаан-мөчирт ороод сүүлд нь Өвөрмонголын урлагийн сургууль, Дундад улсын дуу хөгжмийн дээд сургуульд урлагийн боловсрол хүртэх завшааныг олсон. Зууннасат, Лхавгажав, Буяндэлгэр зэрэг монгол уртын дуу дууны аваргачуудад шавь орж сурсан. Сургуулийн хийгээд ардын дундах хүмүүжүүллээр уртын дуу дуулах мэргэжил нь өндөр түвшинд хүрээд багш Лхавгажавдаа “ Түрүү галуу” гэж үнэлэгдэв. Хүмүүс түүнийг “Хаан дуучин” гэдэг, энэ нь “Улсын тэргүүний дэсийн дуучин” цолоос аятайхан сонсогддог нь монгол түмнийхээ хайр таашааллыг нэн илүү олзуурахдагийнхан бизээ. 
       1960 онд Улаан-мөчирт орсон цагаасаа Лхасүрэн уртын дуу дуулхаан ерөөсөө тасалдуудсангүй. “Соёлын их хувсгал”-ын үед олон сайхан дуунууд хориотой болж, Зууннасат, Лхавгажав нар ч хал зовлонд учирсан авч Лхасүрэн уртын дууны аясанд хувьсгалын үг тааруулж, Мао Зэ Дүнь, эв хамт гамыг магтан, Дажиагийн зориг санааг ухуулснаас уртын дуугаан хөдөө нутагдаа үргэлжлэн хангинуулж байсан билээ. Уртын дуу өнөөдөр дэлхийн бодисын бус өв болход Лхасүрэнгийн үзүүлсэн нэмрийн нэг нь энэ гэхэд болно. Зарим хүн “ Өвөр монголын тал нутгийн ширхэг өвс дэлбээ цэцэг нь хүртэл Лхасүрэнгийн дууг сонсож ургасан ” гэдэг юм. 
       Лхасүрэн бол Дундад улсын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн юм. Тэрээр харицлагат сэтгэл хийгээд зохион бичих боловсрол чанга байдаг тул урьд хожид “ Урлагчдын алдар “ \1988 он\, “ Ардын алдарт дуучин Лхажав” \1993 он\, “ Буяндэлгэрийн намтар “ \1999 он\ , “ Миний багш Зуунасат” \ 2001 он \ зэргийн номыг тууривсан бөгөөд “Монгол үндэстний уртын дууны тухай”, “ Монгол ардын дууг дуулах арга зүй “ зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж, уртын дуун хүний орогнон орших байгаль лугаагаа хайрсаг харилцахын төлөөний сэтгэлийн илэрхийлэл болох мөн шинжийг нь задалсан байна. 
       Дундад Монгол хоёр улс хамтран Монгол уртын дуугаа “ Хүн төрөлхтөний ам, бодисын бус соёлын өв төлөөлөгч бүтээлд “ тэдүүлснээс эхлээд Лхасүрэнгийн уртын дууны судалгаан нь улам гүнзгийрсэн. 2005 онд мэдүүлэлт зөвшөөрөгдснөөс судалгааны ажил улам тоглоом болж ирлээ.
“ Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдгээр, уртын дууг уламжлахад түг түмний хүчийг түших хэрэгтэй ажээ. Одоо Лхасүрэн Дундад Монгол хоёр улсын Монгол уртын дууг хамтран хамгаалах комиссын эрдэмтдийн дугуйлангийн гишүүн, Өвөр монголын уртын дуу урлагийн солилцоо судалгааны нийгэмлэгийн даргын тушаалд буй.

 

呼伦贝尔市新巴尔虎右旗宣传部 版权所有 网络技术支持:大庆Acai
办公电话:0470-6401135 电子信箱:xyqxcw@163.com