Нүүр | Өвөрмонголын танилцуулга | Хөлөнбуйрын танилцуулга | Шинэ барга баруун хошууны танилцуулга | Эдийн засаг
Соёл боловсрол | Эрүүл мэнд | Хүмүүс | Аялал жуулчлал | Амтат зууш | Хятад хэл суръя

 中文版 | Кирилл үсэг  Цаг агаарын мэдээ  
Өвөрмонголын танилцуулга
操作员:佚名   来源:中蒙友好网   点击:440   时间:2009-2-25   编辑:admin
 
 

                      

Өвөр Монголын Өөртөөн Засах Орны тойм

ӨМӨЗО нь БНХАУ-ын хойд хэсэгт, 1183 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй Хятадад 3-рт ордог, зүүн хойд, умрад болон баруун хойд Хятадын 8 муж ӨЗО-ныг дамнаж, хойд талаараа ОХУ болон Монгол улстай 4200 гаруй км хилийн шугамаар хиллэж оршдог, нийт 18 боомтой байдаг.

ӨМӨЗО бол Монгол үндэстнээр гол болгосон үндэстний цөөхийн газар нутаг, 24.05 сая хүн амтайн дотор үндэстний цөөхийн хүн ам нь 5.2613 сая, монгол үндэстний хүн ам 4.2989 сая байна. ӨМӨЗО-ны дэргэд 12 аймаг, хот, аймгийн шаттай адилсгах хот 2, хошуу, шянь, дүүрэг 101 байдаг, төв нь Хөх хот юм.

ӨМӨЗО нь алдарт Монголын өндөрлөгт оршиж, ихэнх газар нутаг нь далайн түвшнээс 1000 гаруй м өндөр өргөгдсөн байдаг. Зүүн хэсэгтээ их Хянган давааны тайга, баруун хэсэгтээ Бадайнжаран, Тэнгэр зэргээр гол болгосон томоохон цөлөрхөг бүс, урд хэсэг нь Хатан гол, Ляохэ голын сав газраар бүрэлдсэн өргөн уудам газар тариа, хойд хэсэгтээ дэлхийн алдартай Хөлөнбуйр, Шилийн голыг тал нутагтай.

Өвөр Монгол бол Хятадын баялаг төвлөрсөн чухал бүс, тал нутаг, ой, нэг хүнд ногдох тариалах газрын талбайгаар бүх Хятадад тэргүүлдэг. Бод бог малын тоо толгойгоор бүх Хятадын тэргүүний эгнээнд, үнээн сүү, ямааны ноолуур, хонины мах үйлдвэрлэлээр бүх Хятадад тэргүүлдэг. Нэгэнт илрүүлсэн бүх төрлийн ашигт малтмал 135 төрөл, илрэл мэдэгдсэн нөөц нь 83 төрөл, нөөцөөр бүх Хятадад тэргүүлдэг нь 5 төрөл, бүх Хятадын тэргүүний 10-рт ордог нь 67 төрөл байна. Газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлж, илрэл мэдэгдсэн нүүрсний баялгийн нөөц нь 658.3 тэрбум тонн, байгалийн хийн геологийн нөөц нь 643.2 тэрбум куб м, ашиглаж болох  салхины эрчим хүч нийт 150 сая квт байдгаараа бүх Хятадад тэргүүлж байна.

Өвөр Монгол нь эх газар, агаарын гэсэн зам харилцааны дөт босоо сүлжээг нэгэнт байгуулжээ. Олон улсын болон дотоодын агаарын зам 60 гаруй байгаа нь Орос Монгол улсад шууд нэвтэрч байна. 12 аймаг хотод бүгд төмөр зам нэвтэрч, авто замын нийт урт нь 138 мянган км, үүнд хурдны авто зам 1768 км, унаагаар Бээжингээс Хөх хот хүрхэд дөнгөж 4.5 цаг зарцуулна.

Өвөр Монголын байгаль үзэсгэлэн төгөлдөр, дурыг булаам сайхан байдаг, тал нутаг, ой мод, цөл манх, нуур цөөрөм, эртний туйр, зан үйл нь аялал жуулчлалын өвөрмөц үзмэр болон бүрэлджээ. Үндэстний зан үйл өвөрмөц бөгөөд агуулгаар баян, монгол үндэстний дуу бүжиг дотоод гадаадад алдартай байдгаараа “Дууны далай, бүжгийн өлгий” гэж алдаршсан билээ. Монгол үндэстний хувцас гоёл төв ихэмсэг, яруу тансаг, гоё сайхан байдаг. Морин хуур бол монгол үндэстний онцлогтой уламжлалт хөгжим, монгол уртын дуу, хөөмий нь НҮБ-гаас дэлхийн материаллаг бус соёлын өвд жагсаагдсан байна. Өвөр монголын наадмыг хүн бүхэн мэддэг. ӨЗО-д жил болгон уламжлал болгон “Хятадын олон улсын тал нутгийн соёлын баяр”, Хөх хотын “ Жаожюний соёлын баяр”, “Олон улсын ардын язгуур урлагийн баяр”, Хөлөнбуйрын “Чингис хааны соёлын баяр”, бас “Бугат хотын соёл урлагийн баяр”, “Ордос соёлын баяр”, Баяннуур хотын “Бортохойн соёлын баяр”, Алшаагийн “Тооройн улиасны баяр”, Түнляогийн “Морь уралдуулах баяр”, Рашааны “Цас мөсний баяр” зэрэг баярын арга хэмжээнүүд нь нэгэнт цар хүрээ болон төлөвшив. Үндэстний соёлын том ӨЗО болгон бүтээн байгуулах стратегийн шийдвэр нь соёлын аж ахуйн түргэн хөгжлийг ахиулав.

Сүүлийн жилүүдэд, Өвөр Монгол нь үндэстнүүдийн эв нягтрал, хил хязгаарын амар амгалангаар нийгмийн суурь аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй ид хөгжиж байгаа эдийн засгийн сууринд түшиглэж, баялгийн давуу тал, газар зүйн давуу тал, нутаг уудам, хүн ам сийрэг давуу тал болон хожуу хөгжсөн давуу талаан гүйцэт ашиглаж, төрийн бодлогын дэмжилгээр, Өвөр Монголын эдийн засаг сайн бөгөөд түргэн хөгжиж байна. Эрчим хүч төмөрлөг боловсруулах, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, химийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, дэвшилтэт шинэ технологи зэрэг 6 том давуу талтай аж үйлдвэр түргэн хөгжиж, ӨЗО-ны нэг хүнд ногдох ҮНБ 3300 ам. долларыг давав.

Шинжлэх ухаан хөгжсөн, эв зохицол соёл иргэншилтэй Өвөр Монгол нэгэнт асар түргэн хөгжих замд гарч, “Шэньжүө” сансрын хөлөг цаашид ч эндээс хөөрч, баян тансаг, төгөлдөр үзэсгэлэнтэй тал нутгийн маргааш нэн сайн байх болно.


 

 

呼伦贝尔市新巴尔虎右旗宣传部 版权所有 网络技术支持:大庆Acai
办公电话:0470-6401135 电子信箱:xyqxcw@163.com