| |

7-р сарын 22-ны өдөр “Дундад улсын Өвөрмонгол болон Курия улсын найрамдлын гараг”-ын нээлтийн ёслол Хөх хотод явагдлаа.
Өөртөө Засах Орны Намын орлогч дарга Баатар Курия улсын Дундад улсад суугаа элчин сайд Лиу Юу И-тай хамт нээлт хийх ёслолд оролцов. Өөртөө Засах Орны орлогч дарга Бү Шао Лин найрамдлын ёслолын ажиллагааг хөтлөв.
Баатараас Өөртөө Засах Орны Намын гишүүн, засгийн ордныг төлөөлөн “Найрамдлын хурал” урагштай явагдсанд баяр хүргэж, Курия улсын Дундад улсад суугаа элчин сайдад талархлаа дэвшүүлжээ. Лиу Юу И ярьсан нь: ”Дундад улс болон Курия улс бол 1992 оноос эхлэн харьцаа байгуулж, нөхөрлөл үтэр түргэнээр хөгжиж, Өвөрмонголын Өөртөө Засах Орон болон Курия улс зах зээл, соёл сурган хүмүүжил, утга урлаг зэрэг талаар солилцоо харилцаа нь тасралтгүй нэмэгдсэн байна. Одоо Өвөрмонгол яг сайхан аж ахуйллын бүтцэд тохируулалт хийх хувиралт хөгжилтийн чухал цаг үед байгаа. Иймээс Курия улсын эл талын туршилга болон ашигтай арга авцлыг хүлээн авч суралцна. Бид нар хөгжилтийн хүрээ хэвчээгээ үргэлжлэн өргөтхөж, нэн сайхан хөрөнгө оруулалтын орчин тойрныг ашиглан, хоёр талын шинжлэх ухааны хөгжилт, энериг, орчин тойрон, сурган хүмүүжил, аруин цэвэр зэрэг бүх талаар харилцах шаардалгыг буй болгон харилцан ашигтай харилцан амжилт олж хамтаар хөгжихийг биелүүлнэ” гэв.
Баатараас: “Дундад улсын Өвөрмонгол болон Курия улсын найрамдлын гараг” нь Өвөрмонголын Өөртөө Засах Орон болон Курия улсын хамаг анхны нөхөрсөг харьцааны хөдөлгөөн мөн. Хоёр улсын харьцааг нэн сайн батлахын тулд Өвөрмонголын ард түмэн болон Курия улсын ард түмний нөхөрлөлийг нэн сайн гүнзгийрүүлж, хоёр улсын иргэдийг олон талаас солилцоо харилцаа хийж, хожимын нөхөрсөг хамтын ажиллгаанд суурь болгов.
Лиу Юу И-гээс Өвөрмонголын Өөртөө Засах Орны засгийн ордноос энэхүү “Найрамдлын гараг”-ын ёслолд эрхэм сэтгэгдлээ өгсөнд талархал дэвшүүлжээ.
“Дундад улсын Өвөрмонгол болон Курия улсын найрамдлын гараг”-ын ёслол нь Курия улс болон Дундад улсын засгийн ордны харилцаанд маш чухал үйлдэлтэй юм. Үүнд хоёр талын аж ахуйлалын мэрэгжилтэн нарын тариалан аж ахуйлал, энериг, орчин тойрныг хамгаалах, техник мэргэжил, эм эмнэлэг зэрэг талаар харилцаагаа өргөтхөж тасралтгүй хөгжихийг зөгнөв. Ойлголтоор, энэ удааны “Дундад улсын Өвөрмонгол болон Курия улсын найрамдлын гараг”-ын ёслол нь агуулгаар баялаг, онцлог нь довойм, хөрөнгө оруулалт тодорхой. Зах дэлгүүр аж ахуйллын хурал болон Курия улсын урлагийн тоглолт, зургын үзүүлбэр, амтад идгээнэ ундааны найр, киноны наадам зэрэг олон талын ажиллагааг өрнүүлэв.
|