| |
ШББХ-ны тамгийн газраас их сургууль төгссөн оюутнуудад болон ажлаа алдсан иргэдэд ажил олгох төслийг чангатхан шууд хэрэгжүүлж энэ жил 100 нэрс оюутнуудад ажил олгохоор өөрийн үүргээ болгож, хошууны засгийн газраас хошууны аж ахуйлалтай хамтран их дээд сургуулиас төгссөн оюутнуудад ажил олгох албан бичиг материалд гарын үсэг зурж гэрээ байгуулав. Ингээд тус албан бичиг гэрээгийн дагуу төрийн албан хаагчийг шалгах ажлыг зохион байгуулав. 2009 оны эхний хагас жилд ШББХ-ны Цагдан сэргийлэхийн байгуулга болон Хуулийн албанд 45 нэрс их дээд сургуулийн оюутнуудыг шалган авч, өөр байгуулгуудад 18 нэрс оюутныг шалган хэрэглэж, сүүлчийн хагас жилд соёл Боловсролын байгуулгад 20 нэрс багш нарыг шалган авч албан ёсоор ажил хувиарлав.
Үүнээс гадна ШББХ ажил алдсан иргэдэд мэргэжлийн дадлагад суралцуулах, эл мэргэжлийн дагуу ажил танилцуулах зэргээр ажлаа алдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж одоо хот балгасад байгаа 259 нэрс иргэдийг ажилтай болгож, 12 нэрс ажил алдсан иргэдэд 26 түмэн юаний зээллэг өгч, мэргэжлийн дадлагад оролцуулхын дагуу 229 нэрс хүнд ажил олгож өгсөн байна. \ Алтансан, Улаан, Саруул \ \ орчуулсан Цэнгэл\
|