| |
7-р сарын 19-ний өдөр бүх орны гуравдугаар удааны "Буяндэлгэр хундагт" монгол үндэстний уртын дууны уралдаан Шинэ Барга Зүүн хошуунд өвтэгш ихээр зохион байгуулагдав.Шилийн гол аймаг,Хянган аймаг,Алагшаа аймаг,Улаахад хот,Хөлөнбуйр хот жич Шинжянгийн Ойгур Үндэстний Өөртөө Засах орон зэрэг газар орноос ирсэн дал гаруй дуучид уралдаанд оролцож,хамаг их нь далан нэгэн настай,хамаг бага нь арван дөрвөн настай.Уралдааны бэлтгэл болон шийдвэрт уралдаан гэх хоёр алхмаар хоёр өдөр явагдах болно.Алдарт дуучин,улсын дуу хөгжмийн гавъяат зүтгэлтэн тоглогч,монгол үндэстний уртын дууны хан хатан, Дундад улсын монгол үндэстний уртын дууг уламжлагч Буяндэлгэр настан болон улсын гавъяат алдарт дуучин,улсын уртын дууны төлөөлөгч үелэн залгамжлагч Бадмаа,Мээдэг нар хамтдаа энэ уралдааныг сонирхов.Ойрийн жилд Шинэ Барга Зүүн Хошууны Намын Хороо засгийн ордон Барга үндэстний соёлыг бүх хүчээр үүдэж буй.2006 онд "Дундад улсын монгол үндэстний уртын дууны соёлыг хамгаалах тусгай газар" болон "Дундад улсын монгол үндэстний уртын дууны өлгий" гэж нэрлэгдэв.Ойлолтоор Шинэ Барга Зүүн Хошууны уртын дууны эх баялаг эвлэг өвөрмөц онцлогоор довойм,төрөл зүйлээр баялаг үндэстний соёлын нэгэн бут соргог цэцэг болно.Хэдэн арван жилийн турш Тавхай,Юүнжид ,Бадмаа,Буяндэлгэр зэрэг аль олон соёлын нэрт хүмүүс энэ нутгаас цолгорон олон шагнал хүртэж,нутаг усандаа өнгө гэрэл,яруу алдрыг авчирч өгсөн байна.Одоо тус хошууны Барга ардын дууны ууган бүтээл 300-г давсан бөгөөд "Монгол үндэстний уртын дууны өлгий-Барга уртын дууны бодит тэмдэглэл "гэх номыг найрулан хэвлэв.Үүний хамт бас Шинэ Барга Зүүн Хошууны уртын дууны нийгэмлэг байгуулж бүх хошууны ерөнхий боловсролын суруульд монгол үндэстний уртын дууны тусгай мэргэжлийн дадлагад оролцуулж,шинэ үеийн залгамжлагчийг хүмүүжүүлэн уралдаан,судлах хурал эрхлэхээр дамжин,уртын дууг судлах цар хүрээг нэмэгдүүлж,уртын дууны хөгжилтөд ашигтай үр дүнг идэвхтэйгээр буй болгож байгаа юм.



 Буяндэлгэр , Бадмаа, Мээдэг гурав \орчуулсан дадлагын сурагч Цүн Линь хянагч Цэнгэл\
|