| |
7-р сарын 17-ны өглөө, Шинэ Барга Баруун хошууны Нэгдүгээр дунд сургууль байгулагдсан 50 жилийн ойгоо угтах хурлыг өвтэгш ихээр нээв.Хошуун дарга Жин Чень,Ганбат, Цан Минь зэрэг удирдлаг нар болон Өвөрмонголын их сургууль,Өвөрмонголын Соёл Боловсролын Товчоо,Хайлардахь Нэгдүгээр дунд сургууль болон эл хошуу шяний Соёл Боловсролын товчоогоос хүрэлцэн ирэгсэн зочид,хошууны эл байгуулгын хариуцлагтан,Нэгдүгээр дунд сургуулиас төгссөн оюутан,ахмад багш нар,5000гаруй сургуулийн багш оюутад тус ёслолд оролцов. Ёслолд намын дарга Жин Чень нөхрөөс Нэгдүгээр дунд сургууль байгулагдсан 50 жилийн ойг бэлэглэх баярын үг дэвшүүлэв.Хошууны Соёл Сурган хүмүүжлийн орлогч дарга,Нэгдүгээр дунд сургуулийн захирал Жин Рүнь сургуулиа төлөөлж баярын үгээ ярилаа. Ёслолд 300 оюутнуудаар бүрэлдсэн бүжиг, сургуулийн 50 жилийн ойд зориулсан урлагийн тоглолтын үзүүлбэрийг сонирхуулав.Ёслол төгссөний дараа,хошуун дарга,ахмад багш нар Нэгдүгээр дунд сургуулийн удирдлага нарын дагуулал доор сургуулийг тойрон сонирхоцгоов.

|