| |
\сурвалжлагч Алтансан, чимээлэгч Улаан,Цэцгээ орчуулагч Цэнгэл\
Ойрд ШББХ-нд ажил алдагсад болон малжих орны ажилгүйчүүдэд ажил олгох талаар дээд хэмжээгээр хүндэтхэн үзэж, олон төрлийн тусгай дадлаг боловсролын анги эрхлэн, тэд нарт ажил олход нь ашигтай нөхцлийг бүрэлдүүлж өгсөн юм.
ШББХ-ны Ажил Олгох Товчооноос эрхлэн зохион байгуулсан гагнуурын дадлагын анги хичээлээн албан ёсоор эхэлж, хот балгасын ажлаа алдсан болон ажил олох хүсэлтэй малчид ажил олоогүй оюутан зэрэг 45 нэрс иргэдэд сүйтгэлгүй дадлагын боловсролд оролцуулав.
ШББХ-ны малчин Ирээдүйг сурвалжилхад : “Орчим цаг уурын ган гачигт нутаг бэлчээр тачирдан гантаж, малчдын орлого жилээс жил багассан юм. Үүнд би өөрийн нутгаа сэргээхээр хааж, хошууны Ажил Олгох Товчооноос эрхэлсэн гагнуурын мэргэжлийн ангид суралцаж байна. Хойшид хөдөө нүүдлийн хэлбэртэй гагнуурын ажлыг хийж малчиддаа дөхөм үзүүлж өөрийнхөө аж ахуйн орлогоо нэмэгдүүлнэ гэж бодож байна” гэв.
Тус гагнуурын мэргэжлийн ангид улсын зэрэглэлттэй Хөлөнбуйр хотын дээд мэргэжлийн сургуулийн багшийг урьж, гагнуур хийх онол сурах зэргээр гагнах мэргэжлийг заав. Энэ дадлага нэг сарын сургалттай төгсвөл тусгай мэргэжлийн хир хэмийн үнэмлэх болон хэрэгжүүлэх үнэмлэх олгоно. ШББХ-нд анх удаа гагнуурын дадлаг боловсролын ангийг эрхэлж байна. Өнгөрсөн жил тоорт хийх, компьютер, жолооч болон гуанзны үйлчлэгч зэрэг дөрвөн хугацаа дадлаг мэргэжлийн анги эрхэлж, нийт 235 хүн оролцож, жилийн үүргээ 58% хувиар биелүүлэв. Дараачийн алхамдаа үндэстний хувцас засал оёох, гоо сайханч, массаж зэрэг мэргэжлийн дадлагын ангийг эрхлэн явагдуулна.
|